Т.Бат-Эрдэнэ: АН-ын гишүүн гэсэн нэрнээс илүүтэй Монгол Улсын иргэн байх нь чухал байна

Уншсан тоо: 48   Огноо: 2020/04/23 12:37

ХЭН ЮУ ХЭЛЭВ буландаа “Бие даагчдыг дэмжих иргэдийн нэгдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Бат-Эрдэнийн "Зууны мэдээ" сонинд өгсөн ярилцлагын хэсгээс онцолж байна.

-Өнөөдөр 100 мянган гишүүнтэй намыг хүчтэй гэж тодорхойлдог тийм цаг үе өнгөрсөн.  Улстөржөөд л нам намаар хуваагдаад байх нь сонин биш. Аль нам нь бидний амьдралд хэрэгтэй хөгжлийн бодлого гаргаж чадаж байна. Тэр л хүчтэй. Нөгөөтэйгүүр ирэх сонгуульд эрх мэдэл, эдийн засгийн бүлэглэл болчихсон хүмүүс өөрсдийн үр хүүхэд, бүлэглэлийн хүмүүсээ дэвшүүлэхээр тэмцэж байна.  Энэ тэмцэл нь өш хонзон санах маягаар үргэлжлээд үр хүүхдээ тийшээ оруулж байгаа нь үе дамжсан өс хонзонгийн зангилаа үүсгэж байна. Энэ бүлэглэлийн тэмцэлд аль нэг нь ялбал улам хүчтэй эрх мэдлийн давхарга үүснэ. Тэд эрх мэдэл, эдийн засгаараа ч чадавхитай болно. Тэр үед хэдхэн бие даагч хянаж чадахгүй, ард түмнээрээ хөдлөөд ч 15-20 жил дийлэхгүй.  Улс орон, ард түмнээсээ илүү их эрх мэдэлтэй, илүү баян ийм олгархижсан төр, гажуудсан ардчилал улам газар авна. Тэгэхээр Монгол Улсын хөгжлийн төлөөх 2020 оны сонгууль бие даагчдын сонгууль болох ёстой.

...Би ардчилсан үзэл бодол, үнэт зүйлтэй хүн. Ардчилсан намын мянга мянган гишүүн Монгол Улсад хүний эрхийг хамгаалах иргэний нийгэм байгуулах үйлсэд үнэхээр их гавьяа байгуулсан. Өөрийн гэсэн үзэл бодолтой, төлөвшсөн гишүүнчлэлтэй нам. Нөгөө талаар өнөөдөр Монгол Улсад ардчилсан бус нам гэж байхгүй. Бүгдийнх нь үзэл санаа ардчилалд чиглэж байна. Гэхдээ удирдлагын хямралаас болж, өнөөдөр Монгол Улс ардчилсан байх уу, үгүй юу гэдэг асуудал гарч ирсэн. Надад АН-ын гишүүн гэсэн нэр хүндээс илүүтэй ардчилсан Монгол Улсын иргэн байх нь чухал байна. Хэрэв миний, та бидний улс ардчилсан хүмүүнлэг нийгмээ хадгалж чадвал хэдэн ч АН байгуулаад мэтгэлцэж болно.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд