АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд эзэмшүүлнэ

Уншсан тоо: 163   Огноо: 2020/05/12 21:08

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 39967 метр квадрат газрыг олон улсын төлөөлөгчийн газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авч АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд эзэмшүүлэх юм байна.

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр "АНУ-ын Элчин сайдын яам тус газар дээрээ таван жилийн дотор Элчин сайдын яамны барилгаа шинээр барихаар төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдсэн. Одоо байгаа Элчин сайдын яамны барилгаа яах талаараа тодорхой хариулт хэлээгүй. Газар нь бол улсын тусгай хэрэгцээнд авсан газар. Харин барилга нь АНУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан газар. АНУ тэр газраа ашиглахааргүй болбол газрын асуудлыг нь тухайн үед нь УИХ-аар хэлэлцүүлнэ" гэлээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд