Л.Энх-Амгалан: Сая төрийн тэргүүн орж ирээд улс төрийн мэдэгдэл уншив уу, шүүхийн тогтоол уншив уу?

Уншсан тоо: 323   Огноо: 2021/01/25 16:38

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Монгол төрд тангараг өргөсөн 198 мянган хүн, төрийн албан хаагчдын хувьд хар дарсан зүүд шиг өдрүүд болж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө нүд цавчилгүй ажиллана гэж тангараг өргөсөн хэрнээ балмад ёс суртахуунгүй үйлдэл гаргасан хүмүүсээс болж Монгол төрийн нэр сэвтэж байна. Цар тахлын үед, бүтэн нэг жилийн турш эрүүл мэнд, амь насаа золиосолж ажилласан мянга мянган төрийн албан хаагчдын хичээл зүтгэлийг баллуурдаж хаялаа. Их харамсаж байна. Сахилга хариуцлага, ёс суртахууны манлайлал энэ танхимаас эхлэх ёстой. Эхлүүллээ гэж бодож байна. Манай ард түмэн хэлдэг шүү дээ. Ходоодны өлсгөлөнгөөс илүү шударга бус, сахилга хариуцлагын өлсгөлөн хамгийн хүнд хэцүү гэж. Тэгээд үүнийг дийлж  чадахгүй их том тэсрэлт боллоо гэж би бодож байна.

Сая Монгол төрийн тэргүүн орж ирээд улс төрийн мэдэгдэл уншив уу, эсвэл шүүхийн тогтоол уншив уу? Би их гайхаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд нь өчигдрийн эмх замбараагүй байдлыг төрийн институтийн зүгээс оролцсон гэсэн хариуцлагатай мэдэгдлийг хийсэн. Нотолгоотой баталгаатай, би бол Монгол ялаагүй гэж ойлгосон. Монгол ялагдсан юм байна. Монголчууд чоно борооноор гэж ярьдаг. Бусдын зовлонг ашиг хонжоо болгосон нөхцөл байдал үүсэж байгаад их айж байна шүү. Их болгоомжилж байна.

Монгол төрийн тогтвортой, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа бүрэн хэмжээгээрээ хийгдэж чадаагүй байгаад эмзэглэж байна. Бид нар үндсэн хуульдаа өөрчлөлт хийгээд бэх нь хатаагүй байгаа шүү дээ. Шүүхийг бид нар бие даасан, хараат бус, шударга болгоно гээд хуулийг нь батлаад явуулсан. Дахиад хориг тавиад буцааж байна. Авлигалтай тэмцэх газрыг засч залруулъя гэлээ. Дахиад хориг тавиад буцсан. Манай Ерөнхий сайд ч хэлсэн, үүнийгээ үргэлжлүүлэн хийх ёстой гэж ойлголоо. Энэ шударга ёсны тэмцэл, шүүхийн хараат бус байдал, авлигатай тэмцэх газрын хууль, прокурорын хууль, тэр хонгилыг нураах гэж байгаа бол нураасан шиг нураах ёстой юм байна . Хонгил нураагүй байна” хэмээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд