Ц.Мөнх-Оргил: 420 мянган зээлдэгчтэй Банк бус санхүүгийн салбараа бид яаж дэмжих вэ?

Уншсан тоо: 135   Огноо: 2020/04/29 14:54

УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Коронавирусын халдварт Covid-19-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх тухай УИХ-ын тоглоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.  Тогтоолын  төслийн талаар Ц.Мөнх-Оргил гишүүн саналаа хэллээ.

Тэрээр "Баттөмөр нарын өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа. ЗГ-аас гуравдугаар сарын 27-нд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээр ААН-үүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс, ХАОАТ-аас чөлөөлсөн. Хүүхдийн мөнгө, шатахууны үнийн арга хэмжээ гээд нэлээд олон арга хэмжээ авсан.

Одоо энэ тогтоолын төслөөр банкны салбарыг эрүүлжүүлэх, зээлийн хүүг бууруулах чухал арга хэмжээнүүд авах юм байна. Энэ хоёр арга хэмжээний гадуур нэг том бүлэг, иргэд, ААН-үүд хоцорчихоод байна. Ерөөсөө энэ арга хэмжээнд хамрагдахгүй үлдээд байна.

Энэ нь 420 мянган зээлдэгчтэй Банк бус санхүүгийн салбараа бид яаж дэжих юм бэ, ямар бодитой дэмжлэг үзүүлэх вэ гэдэг асуудал хоцроод байна.

Банк бус санхүүгийн байгууллага ярьлаа гэж хүмүүс дургүйцэж магадгүй. Надад болон миний ойр дотныхонд ББСБ байхгүй. Гэхдээ энэ ББСБ 420 мянган зээлдэгчтэй. Банкнаас зээл авч чаддаггүй, амжиргаагаа зогоохын тулд хүссэн хүсээгүй ББСБ-аас үйлчилгээ авч байгаа иргэд байна. Эдгээр зээлдэгчдийн нийт гаргаж байгаа зээлийн 65 хувь нь хэрэглээний зээл , 13 хувь нь худалдааны зээл байна. Өөрөөр хэлбэл энэ бол дундаас доогуур амжиргааны төвшинтэй хүмүүс өндөр хүүгээр зээл авч, өдөр өдрөөр зээлээ төлж амжиргаагаа авч явж байгаа асуудал.

Энэ хүмүүст туслах хэрэгтэй байна. Туслахын тулд банкны салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдэд ББСБ-ыг хамруулах хэрэгтэй байна.  ББСБ нь санхүүгийн салбарын 4,8 хувийн активтай тэнцдэг юм байна. Харьцангуй бага гэхдээ хамрагдаж, үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо 420 мянга. Энэ нь үндсэндээ Монгол улсын бүх өрх энд ямар нэгэн байдлаар хамрагдаж байна гэсэн үг.

Тогтоолын төслийн 5.1 дээр Монгол улсын санхүүгийн  зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг эрчимжүүлэх гэдэг арга хэмжээг тусгаж байгаа. Тэр нь банкнаас бусад санхүүгийн салбарыг хөгжүүлэх гэж байна. Энэ 5.1 дээр тусгасан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байх хооронд энэ 420 мянган зээлдэгч зээлээ төлж чадахгүй болоод барьцаанд тавьсан байр, машин зэрэг амжиргааныхаа эх үүсвэрээ алдвал энэ хүмүүсийг, энэ эдийн засгийн хөшүүргийг бид дахиж хөдөлгөх, бизнесийн эргэлтэд оруулах гэж ихээхэн зардал гаргана шүү. Энэ хөтөлбөр дотроо ББСБ-аас зээл авсан зээлдэгчдийг хамгаалах ямар тодорхой арга замыг тусгаж болохоор байна вэ?" гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд