Ц.Нямдорж: Цэрэнбадам гэдэг хүн Эрдэнэтийн 49 хувийн ажлыг удирдсан хүн мөн үү

Уншсан тоо: 129   Огноо: 2020/04/24 16:46

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн байр суурийг хүргэе.

Ц.Нямдорж: "Цэцийн дүгнэлтэд 1992 онд гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтантай холбоотой хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ гэсэн заалт байгаа. Энэ өмнө мөрдүүлж байсан хуулийн заалтыг түтгэлзүүлж байна.

Байнгын хорооноос асууя. Энэ үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Цэрэнбадам гэдэг хүн юун этгээд вэ? Худалдаа хөгжлийн банкинд байсан, тэнд бүр луйвар хийдэг байсан, дараа нь Эрдэнэтийн 49 хувийн бүх ажлыг удирддаг байсан хүн мөн үү? Яагаад байнгын хороо ийм дүгнэлтийг хүлээж авна гэсэн санал авчирч байгаа юм. МАН-ын гишүүдээ, их хурлын гишүүдээ “Эрдэнэт” үйлдвэрийн талаар гаргасан шийдвэрээ мартаагүй биз. Тэрнийхээ эсрэг дүгнэлт оруулж ирж байгааг юу гэж ойлгох вэ? Найраа, арилжаа худалдаанд орсон байна гэж үзэх юм уу? Үүлэн чөлөөний нарыг ашиглаж байна гэж үзэх үү? Нам дамжсан бүлэг хулгайч нарын захиалгаар хийгдэж байгаа ажиллагааг яагаад байнгын хороо дэмжсэн юм. МАН-ын байнгын хорооны гишүүдээ. Санал хураалтаа нээлттэй явуул. Сонгогчдод хэн нь хэн бэ гэдгийг илчил. Ил далд оролцдог хамтардаг хүмүүс байгаа. Нууц биш. Зориуд сонгуулийн өмнө аваачиж хүчингүй болгоод араас нь юу хийх гэж байна вэ гэхээр Засгийн газар, УИХ-ын тогтоолыг бүгдийг хүчингүй болгох гэж байна. Цэцийн гишүүдээ өмнөх 49-ийн асуудлаар маргаан шийдвэрлэгдэж байхад юу болсоныг би мэдэж байгаа шүү" гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд