Х.Болорчулуун: Я.Содбаатар гишүүнтэй өрөөнд нь орж уулзахад ярьж байснаа суудал дээрээ зүүрмэглэж байсан

Уншсан тоо: 172   Огноо: 2021/01/22 10:18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Хаянгаагийн Болорчулуун:

Би өчигдөр Я.Содбаатар гишүүнийгээ өргөдлөө өгөөд сайн дураараа огцроход нь өрөвдсөн юм. Урьд нь ч бас Зам тээврийн сайд хийж байгаад их удаагүй өргөдлөө өгчихсөн. Сайд болоод жаахан ажиллаж байгаад л өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлээс ажлаа өгдөг байхгүй юу. Нэг удаа өрөөнд нь орж уулзахад ярьж байснаа суудал дээрээ зүүрмэглэж байсан, тийм л ачаалалтай ажиллаж байсан. Өөрөө их бодь хүн, хэзээ ч уурлаж бухимддаггүй. Ямар ч ажлын ачаалал их байсан, би ядарлаа гэж хэлдэггүй хүн. Яг түүн шиг энэ Засгийн газрын сайдууд кабинетынхан ажилласан. Сайн ажиллаж байсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгаад харамсаж байна. Анх удаа Монгол Улсын түүхэнд сайн дураараа Засгийн газар огцорч байгаа шүү.

У.Хүрэлсүх Ерөнхий сайдын Засгийн газрын үед төрдөө итгэх ард түмний итгэл бий болсон юм биш үү? Олон жил бухимдсан асуудлууд, тэр нийслэлийн утааны асуудал үндсэндээ тавь, жаран хувь байхгүй боллоо, цааш 80 хувь байхгүй болно гэж байгаа юм. Хууль шүүхэд итгэх итгэл энэ засаг төрийн үед л урагшилсан. Олон түмний итгэл, ялангуяа байгаль орчноо хамгаалах тал дээр, замбараагүй уул уурхайг цэгцлэх асуудал дээр үнэхээр энэ Засгийн газар бусад миний гишүүн байх үеийн Засгийн газруудаас илүү ажилласан. Намайг Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхад 32 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд