О.Баасанхүү: Би ямар гэр бүлээсээ салж байгаа биш...

Уншсан тоо: 181   Огноо: 2020/04/24 15:49

УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч АН-д орсныхоо дараа News.mn сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. "Хэн юу хэлэв" буландаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн үгнээс онцолж байна.

...Миний намаас гарч, орох нь хэнд ч хамаагүй зүйл. Би ямар гэр бүлээсээ салж байгаа биш. 2016 онд МАХН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон. Харамсалтай нь, явцын дунд МАХН-ын удирдлагууд намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн. Тиймээс  2020 оны сонгуульд бие дааж эсвэл аль нэг улс төрийн намд орох хоёр сонголт байсан. Хоёрдугаарт, 1994-2011 он хүртэл би АН-ын гишүүн байсан. Тэгэхээр шинэ намд элссэн биш намын гишүүнчлэлээ сэргээсэн гэсэн үг.

Өнөөгийн  сөрөг хүчин АН-ын нөхцөл байдал ямар байна вэ гэхээр УИХ-д бүлэггүй. Тиймээс яаралтай бүлэг байгуулах шаардлагатай. Ингэхийн тулд найман гишүүнтэй байх ёстой. Бүлэг байгуулж, хүчтэй сөрөг хүчнийг оруулж ирэхгүй бол Монголд коммунизм тогтох нь. Коммунизмын хамгийн аюултай нь итгэл үнэмшил, шашин шүтлэг, үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлэх боломжгүй болно.

...Намайг айлд өргүүлсэн юм шиг асуух юм. “Таныг өргүүлсэн айлд нэг ах байгаа, таныг очихоор зодно” гэж хэлж байгаатай л адил сонсогдож байна. Би хуульч хүн. Бүх зүйл зарчмаараа явна. Би нэг байгууллагад ажилд ороогүй эсвэл айлд хүргэн ороогүй, улс төрийн намд орсон. З.Энхболд гэдэг хүн ажлаа хийгээд л явна биз. Нам шийдвэрээ гаргаж хэнээр юу хийлгэхээ шийдвэрлэнэ шүү дээ. Дүрэмтэй намд дүрмээр нь л явна.

...Маргалддаг гэвэл би хамгийн их Ц.Нямдорж сайдтай маргалддаг, мөн Ж.Батзандантай. Асуудлын гол нь С.Эрдэнэ гэдэг хувь хүнийг бодож би АН-д ороогүй. С.Эрдэнэ дарга ч гэсэн хувь хүнийг нь бодож намайг намдаа аваагүй. Гагцхүү шударга үнэний төлөө хамтдаа явахаар нэгдсэн.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд