УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд нэгдэн орсон тухай албан тоотыг өргөн мэдүүллээ

Уншсан тоо: 73   Огноо: 2020/04/29 11:42

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намд нэгдэн орсон тухай албан тоотыг өргөн мэдүүллээ.

Тэрээр “Энэ долоо хоногийн нэг дэх өдөр Ардчилсан намын зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан ёсоор Ардчилсан намын бүлэгт элсэж орсноор УИХ дахь Ардчилсан намын гишүүдийн тоо найм боллоо. Сонгуулийн үр дүнгээр, есөн суудалтай байсан ардчилсан намаас хоёр гишүүн гарснаар бүлэг байгуулах тоо долоо болж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн. О.Баасанхүү гишүүн Ардчилан намд элсэн орсноор тоо найм болоо. Үүнтэй уялдуулаад Ардчилсан намын бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүнчлэн бүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгдэн орсон тухай албан тоотыг танд өргөн мэдүүлж байна. Хүлээж авна уу" гэсэн юм.

Уг албан тоотыг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч “УИХ-ын тухай хуулиар УИХ-ын сонгуулийн үр дүнд наймаас дээш суудал авсан нам, бүлэг байгуулж болно гэсэн заалттай. Найм хүртэл суудал аваагүй намын гишүүд нэгдэж бүлэг байгуулахыг хориглоно гэсэн заалт УИХ-ын тухай хуулинд бий. Тэгэхээр одоо хэлэлцэж байгаа УИХ-ын хуулинд тусгах замаар шийдвэрлэх боломжийг тамгын газар судалж танилцуулахыг чиглэл болгож байна” хэмээлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд