Х.Булгантуяа: Төрийн албанд байгаа зарим нэг сэтгэлгүй хүмүүс ухаараач ээ!

Уншсан тоо: 282   Огноо: 2021/01/22 10:22

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Хүрэлсүх дарга хариуцлагын Засгийн газрыг байгуулна гэж гарч ирсэн. Тэр хэлсэн үгэндээ эзэн байж төрийн албаны хэсэг бүлэг хүмүүсийнхээ төлөө хариуцлагаа хүлээж ЗГ-аас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна. Жирэмсэн эхийг хувцасгүй хүйтэнд гаргасанд эмэгтэй хүний хувьд гүнээ харамсаж байна. Энэ үйл явдал түмний өмнө  төрийн албанд сэтгэлгүй, хариуцлагагүй хүмүүс байгааг илчиллээ.

Гэхдээ 200 мянган төрийн албан хаагчдын дунд олон сэтгэлтэй, зүтгэлтэй, хариуцлагатай хүмүүс  байгаа. Түмний татварын мөнгөөр цалинжиж, төрийн үйлчилгээ үзүүлж байж дарга сайдаасаа илүү хүнд сурталтай, хариуцлагагүй хүмүүс ч бас зөндөө байгаа. Төрийн албаны тухай хуулиар бид эрхийг нь хамгаалаад байгаа юм.

Цар тахлын хүнд үед ч гэсэн бараг бүх бизнесүүд үүд хаалгаа хааж, цалингаа тавьж чадахгүй байхад төрийн албан хаагчдынхаа цалинг нэг ч хоног хоцроохгүйгээр тавьж байгаа. Тийм учраас энэ эрх мэдлийг хариуцлага, сэтгэл дагах ёстой. Төрийн албанд байгаа зарим нэг сэтгэлгүй хүмүүс ухаараач ээ!

Бас жагсаал цуглааны талаар залуучуудынхаа өмнөөс хэдэн зүйл хэлье.

Жагсаал цуглаан уг нь яг л ардчиллын зарчмаар, ард түмний хүсэлтээр эхэлсэн юм. Гэтэл сүүлдээ энэ ардчиллын зарчмаар эхэлсэн цуглааныг, яг АН-ын захиалгаар юм шиг болтол нь гуйвуулж бас улс төржүүлж чадлаа. Тэнд очсон олон мянган залуучууд "арай ч дээ, Ардчилсан намынхан, Ерөнхийлөгч өө!" гээд сошиалаар үзэл бодлоо илэрхийлж байна. Амаржсан эхийг өрөвдсөн залуусын сэтгэлийг улс төрийн ашиг хонжоо болгох хэрэггүй шүү дээ. Тэнд ирсэн сошиалд идэвхтэй байдаг олон залуучуудыг би бас мэднэ.

Тэд эх орондоо сайхан амьдрах сан гэж боддог. Тэнд амьдралаа улс төрөөс ангид аваад явчихдаг тийм залуучууд зөндөө байсан. Аль нэг намд оноо авчрах гэж, аль нэг албан тушаалтны өмнөөс цуглаагүй гэж би бодож байна. Ардчиллын өлгий нутаг Америкт хүртэл саяхан болсон үймээн самуунаас болж ард түмний жигшил төрсөн. Ардчиллаа алдахаа шахлаа гэж айсан төрийнх нь тэргүүн ард түмнээ хуваан талцууллаа гээд Ерөнхийлөгч асан Трамптай импичмент хийж байна. Тэгэхээр Америк шиг хүчирхэг улс хүртэл улс төрийн талцал хуваагдлыг жигшдэг юм байна. Энэ жишгийг бид нар бас тогтоох ёстой. Монголын 3,3 сая хүн ам улс төржиж ингэж хуваагдмааргүй байна. Үүнд бид нар бас хариуцлага тооцох ёстой гэж бодож байна" гэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд