Г.Дамдинням: Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадахгүй ээ!

Уншсан тоо: 263   Огноо: 2021/01/22 10:26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх хоёр Засгийн газар толгойлж ажилласан хүн. Тэрээр амжилт бүтээлтэй бас уналт босолттой энэ цар тахлыг туулаад, өөрийнхөө хүсэлтээр огцрох гэж байна. Зуун жил болж байгаа энэ намаас, ардчиллын гучин жилийн түүхэнд хоёр удаа ард түмний уухайлсан дэмжлэгийг авч, засаг удирдаж байсан Ерөнхий сайд байгаагүй.

Гарсан алдаан дээр нэг зүйлийг хэлж байна. Төрийн албаныхны гаргасан алдаа дутагдлыг би хамтдаа үүрээд гарна аа гэж. Энэ бол багаар явж байгаа хүний зарчим мөн.

Хоёр дахь асуудал их анхаарал татаад байгаа юм. Би өмнө нь чуулганы танхим дээр мөн ч олон удаа хэлсэн. Үүнийхээ хариуг ч дайралтад өртөөд авч байгаа. Хууль шүүхийн өндөр албан тушаалтнуудыг томилогдоход өргөдлийг нь авч байгаад томилдог. Шударга ёсыг өөрийнхөө хүслээр, өөрийнхөө тааллаар хийнэ гэж муйхар зүтгэдэг, хууль шүүхийг завхруулдаг энэ байдлыг би тэвчихгүй, энэ асуудлыг хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадахгүй ээ гэсэн.

Ард түмний уур бухимдал байгаа, амьдрал сайнгүй байгаа. Бүгдээрээ энэ цар тахлыг дэлхий даяараа бухимдалтай, айдастай бэрхшээлтэй давж байна. Нийт хоёр жилийн хугацааг бид нар үзэж байгаа. Бүтэн нэг жилийг коронавирусийг оруулж ирэхгүйгээр хийж чадсан. Үүнийг Монгол Улсын Засгийн газар хийж чадсан шүү. Бид нар үнэлэх ёстой. 11-р сарын 11-нээс хойш дотоодын кейс гарч ирээд бид энэ байдалд нэлээдгүй арга хэмжээнүүдийг авч байгаа.

Намайг хүмүүс хэлдэг юм. Чи залуу гишүүн яасан их цор цор хийж ах нартайгаа үзэж байна аа гэж. Намайг шударга дуугараарай гэж сонгосон юм. Тийм учраас би зоригтой дуугарч байгаа юм. Үүнийхээ хариуг ойрын хэдэн өдөр авч байгаа. Та нар шиг хулгай хийж, бизнес хийгээгүй ээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд