Хаврын тариалалт эхэллээ

Уншсан тоо: 151   Огноо: 2020/05/10 16:03

Газар тариалангийн бүс нутгаар энэ өдрүүдэд хаврын тариалалт эхэлж байна. Тухайлбал Булган, Сэлэнгэ аймгийн тариаланчид талбайдаа хэдийн гарчээ. Булганы хэмжээнд энэ жил 42,0 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөснөөс 1000 га-д улаанбуудайн үр суулгаад байна.

2020 онд улсын хэмжээнд 360.0 мянган га-д улаанбуудай тариална. Харин 16.0 мянган га-д төмс, 11.6 мянган га-д хүнсний ногоо, 45.0 мянган га-д тосны, 38.2 мянган га-д тэжээлийн ургамал, 7.3 мянган га-д жимс жимсгэнэ тариалахаар бэлтгэж байна.

Манай орны газар тариалангийн бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэдэг төвийн бүсэд 5-р сарын дундаж температур Хөвсгөл, Архангайн ихэнх нутгаар 5-10 градус буюу олон жилийн дундаж орчим, бусад нутагт олон жилийн дундажаас 1.5-2.0 градусаар дулаан байх урьдчилсан төлөв гарчээ. Энэ нь үр суултын гүний дулааны хангамж сайжрах боловч нөгөө талдаа хөрс эрт халж чийг ууршилт нэмэгдэх сөрөг нөлөөтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд