Төвдийн ойролцоо хил дээр Хятад, Энэтхэгийн цэргүүд зөрчилджээ

Уншсан тоо: 37   Огноо: 2020/05/11 11:06

Төвдийн ойролцоох өндөр уулын хилийн гарам дээр Энэтхэг, Хятадын хилийн харуулын 20 гаруй цэрэг хоорондоо зодолдож, 11 хүн гэмтсэн талаар Энэтхэгийн арми мэдээлжээ. Хятадтай хиллэдэг Энэтхэгийн Сикким мужийн Наку Ла бүсийн ойролцоо амралтын өдрөөр хоёр талын цэргүүд хоорондоо зөрчилдсөнөөр долоон хятад, дөрвөн энэтхэг цэрэг гэмтсэн байна. Хоёр орны цэргүүдийн зөрчлийг орон нутгийн командлагч ярилцсанаар шийдвэрлэсэн гэж мэдэгджээ.

Хоёр улс 1962 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутагт дайтсанаасаа хойш байнгын хилийн маргаантай байгаа юм.

Хилийн мөргөлдөөн гарахын өмнөх өдөр буюу Бямба гарагт Балба улс маргаантай газар нутагт авто замын төсөл эхлүүлсэн Энэтхэг улсын эсрэг мэдэгдэл гаргасан юм.

Баасан гарагт Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингх хоёр улсын дунд маргаантай байдаг Кайлаш-Мансароварын нутагт 80 км авто зам тавих төслийн нээлтийн ажиллагаанд оролцжээ. Кайлаш Мансаровар нь Энэтхэг, Балба, Төвд гурвын хилийн уулзварт оршдог стратегийн хувьд чухал ач холбогдолтой газар нутаг юм.

Хамгийн сүүлд 2017 онд Энэтхэгийн баруун хойд Ладак мужийн хил дээр хоёр талын цэргүүд бага хэмжээний мөргөлдөөн үүсгэж байв. Тухайн онд Бутаны Доклам мужийн нутагт ойр хил дээр Хятадын цэргүүд авто замын ажил эхлүүлснийг зогсоохоор Энэтхэгийн тал цэрэг илгээж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд