ЭЗБХ: Covid-19-ын цар тахлын үед авах арга хэмжээний тухай УИХ-ын тоглоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Уншсан тоо: 117   Огноо: 2020/04/29 13:00

Коронавирусын халдварт Covid-19-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх тухай УИХ-ын тоглоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Төслийн талаарх эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлийг УИХ-ын гишүүн  М.Оюунчимэг талилцууллаа.

 Эдийн засгийн байнгын хороо дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын гүшүүн Баттөмөр, Ганбаатар, Мөнхбат, Оюунчимэг, Чойжилсүрэн, Мөнхбаатар нарын гишүүд дөрөвдүгээр сарын 24-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн коронавирусын халдварт цар тахлын үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Коронавируст халдварын цар тахал дэлхийн улс орорн даяар хурдацтой тархаж, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээг зогсонги байдалд оруулснаас үүдэлтэйгээр эдийн засгийн өсөлт буурч ажилгүйдэл нэмэгдэн улмаар хямралын шинжтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл үүссэн нь Монгол улсын санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулах, төрийн санхүү, эдийн засгийн бодлогын зорилтыг хангаж хэрэгжүүлэхэд томоохон сорилт болоод байна. Монгол улсад уг вирусын халдварын тоо өсч, эрсдэл нэмэгдэж байгааг харгалзан хүн амын эрүүл мэндийг хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах үүднээс гамшигийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж, дэглэм тогтоосонтой холбогдуулан ААН-үүдийн бизнесийн үйл ажиллагаа зогсож улмаар өрхийн орлого тасалдан зээлийн чанар муудсанаар банк санхүүгийн салбарын тогтвортой байдал алдагдах, санхүүгийн зуучлал тасалдах эрсдэл бодитой тулгарсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ, ЗГ, Төв банкнаас МУ-ын Үндсэн хууль бусад хуульд заасан бүрэн эрхийн дагуу төрийн эдийн засаг, санхүү, мөнгөний бодлогоор дамжуулан хариу цогц арга хэмжээ авах чиглэлийг баримтлан банк санхүүгийн тогтолцоог бэхжүүлж, шинэчлэх, зээлийн хүү санхүүжилтийн зардлыг бууруулах, нэн шаардлагатай салбарт хөнгөлөлттэй санхүүжилт олгох, төрийн үйлчилгээний цахим орчинг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүссэн гэж хууль санаачлагчид үзэж байна. Монгол улсын гадаад валютын улсын нөөцийн зохистой хэмжээг хангахад нэн ач холбогдолтой алтны дэлхийн зах зээлийн үнэ коронавируст халдварын цар тахлаас шалтгаалж огцом өссөн боломжийг зохистой ашиглах цаашлаад эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах шинэчлэлийн бодлогын арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх нөхцөл, шаардлагыг харгалзан хууль санаачлагчдын зүгээс энэхүү тогтоолын төслийг боловсруулсан байна. Хэлэлцүүлгийн явцад тус байнгын хорооны гишүүдийн зүгээс Covid-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар тодорхой санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тогтоолын төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд