Манай улстай ялтан солилцох боломжтой улсын тоо 21-ээр нэмэгдлээ

Уншсан тоо: 172   Огноо: 2020/05/11 10:01

УИХ Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенцод нэгдэх төслийг өнгөрсөн долоо хоногт соёрхон баталлаа. Энэхүү конвенцод 21 улс нэгдэн орж, үүнд нэгдсэн бусад улс орнуудтай ялтан солилцох боломж боллоо. Тус 21 улсын 16-д нь Америк, Латин Америкийн орнууд багтсан бол бусад таван улс нь Энэтхэг, Казахстан, Саудын Араб, Чех, Словак юм байна.

Эдгээр улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэлэхдээ "Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын 10 иргэн энэ конвенцод нэгдэн орсон гурван улсад ял эдэлж байна. Манай улсын гурван иргэн АНУ-д, зургаан иргэн Казахстанд, нэг иргэн Чехэд ял эдэлж байна. Гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа иргэдийн тухайд АНУ-д 15, Чехэд хоёр иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа. Харин АНУ-ын нэг иргэн манай улсад ял эдэлж байгаа. Мөн АНУ-ын нэг, Канадын нэг, Казахстаны нэг иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна" гэлээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд