ЭТТ: 5 сарын 1-нээс хойш иргэдийн ногдол ашгийг олгоно

Уншсан тоо: 133   Огноо: 2020/04/20 15:58

Орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан энэ сарын 24-нд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбар байранд болохоор товлогдсон байсан компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар зохион байгуулахаар болсон талаар тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр мэдээллээ. 

Уг хурлаар ногдол ашиг тараах шийдвэр албажих бөгөөд 5 сарын 1-нээс хойш иргэдийн ногдол ашгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан олгох юм.

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн 2019 оны санхүүгийн болон үйл ажиллагааны талаар ТУЗ-ын дүгнэлтийг батлах,  ТУЗ-ын 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах, ногдол ашиг хуваарилах, нээлттэй хувьцаат компани болгох, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах зэрэг 5 асуудлыг хэлэлцэнэ.

Тус компанийн хувьцааг үнэ төлбөргүй эзэмшсэн иргэд болон нэрлэсэн үнээр худалдан авсан ААН хувьцаа эзэмшигчдийн хуралд саналын эрхгүй боловч www.ett.mn, 1072 хувьцаа мэдээллийн төвийн фейсбүүк хуудсаар хурлыг шууд дамжуулан үзэх боломжтойгоос гадна 1800-1072 утсаар санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд