Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орсон нь батлагдлаа

Уншсан тоо: 178   Огноо: 2020/05/08 09:27

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Евро Комисс мөнгө угаалт, терроризмийн санхүүжилттэй тэмцэх шинэ байгууллага байгуулах санал боловсруулж байгаа тухай “Ройтерс” агентлаг саяхан мэдээлсэн. Уг саналд хэд хэдэн улсыг хар жагсаалтад нэмж оруулах тухай тусгасан байсны дотор Монгол Улс багтаж байв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр өгсөн мэдээлэлдээ "Энэ тухай албан ёсны мэдээлэл ирээгүй" гэсэн юм. Харин өнөөдөр уг жагсаалтад Монгол Улс орсон нь тодорхой болж байна. УИХ-ын гишүүний хуралдааны үеэр Ж.Батзандан гишүүн “Дөнгөж сая "Ройтерс" агентлаг Монгол, Барбадос, Камбож, Ботсван, Ямайка, Зимбабе улсууд Европын холбооны хар жагсаалтад орсон талаар мэдээллээ. Шалтгаан нь мөнгө угаалт. Хар тамхины мөнгөө төр нь санаатайгаар угаадаг орон гэдэг шалтгаанаар орсон байна. Германд баригдсан нэг тонн хар тамхины хэргийг шийдэхгүй байгаа чинь асуудал дагууллаа. Хоёрдугаарт, Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах зорилгоор 400 сая долларыг хууль бусаар Орос руу гаргасан гэдэг шалтгааныг тооцсон байна. Гуравдугаарт, хууль хяналтын байгууллага дээр шийдэхгүй байгаа 23 том хэргийг чинь ярьсан байна” гэсэн юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, Ж.Батзандан гишүүний дуулгасан мэдээлэл үнэн гэдгийг баталлаа. Тэрээр "Монгол Улс саарал жагсаалтад орсон. Европын холбооны хар жагсаалтад бас орсон. Ойрын хугацаанд хар, саарал жагсаалтаас гарах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, цахим банкны тогтолцоог бий болгох, ил тод банк санхүүгийн зуучлалын үйлчилгээг хөгжүүлэхэд шинээр томилогдож байгаа Монголбанкны тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нар үнэтэй хувь нэмэр оруулна гэж итгэж байна” гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд