Н.Ганибал: Эргэн тойронд байгаа МАН-ын гишүүд маш их баясгалантай байна

Уншсан тоо: 218   Огноо: 2021/01/25 15:36

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Ганибал: "Улс төрийн түүхэн шийдвэртэй ийм цаг үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэртээх 31 жилийн өмнө Монголын ардчилсан холбооны залуучууд Монгол улсад анхны жагсаал цуглааныг зохион байгуулж, тухайн үеийн тоталитар дэглэмийг халан өнөөдрийн ардчилсан нийгмийг бүтээсэн.

Миний хувьд 2008 оны долдугаар сарын 1-нд болсон эрх баригч нам,  МАХН иргэдийн саналыг луйвардсаныг эсэргүүцсэн тэр жагсаал цуглаанд залуу хүнийхээ хувьд шударга бус байдлыг эсэргүүцэн оролцож явлаа.  Өчигдрийн жагсаал цуглаанд ч мөн Ардчиллын үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө иргэнийхээ хувьд, Их хурлын гишүүнийхээ хувьд өөрийн биеэр очиж оролцсон.

Өнөөдөр Ерөнхий сайд маань энэ асуудлыг далимдуулан ажлаа өгч, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байгаа. Энэ асуудал 2008 онд болсон тэр жагсаал цуглааны дараа болсон үр дүнтэй үнэхээр танил технологи харагдаж байна. Тухайн үед 7-р сарын 1-нд иргэд өөрсдийнхөө эрхийн төлөө жагссаны төлөө тухайн үеийн эрх баригч нар иргэдийг хүчээр тарааж, таван хүний алтан амь эрсдэж байсан ийм гашуун түүхтэй. Тэр цуглаан жагсаалаас хэн хожсон бэ, МАН-ын 10 тэрбумын үнэтэй Цагаан ордон баригдсанаар тэр жагсаал өндөрлөсөн. Өчигдрийн жагсаал МАН, ЗГ цар тахлын үед ажил үйлсээ хийж чадахгүй, үүнийгээ үргэлжлүүлж чадахгүйгээс ЗГ нь огцорч, дараагийн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхээ олж явж байгаад үнэхээр харамсаж байна аа. Хүрэлсүх сайд маань манай нутгийн ах байгаа, нутгийн ард олныхоо, Монголын ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулаач ээ.

Үг хэлж байхад эргэн тойронд байгаа МАН-ын гишүүд маш их баясгалантай байна. Маш сайхан үсээ гельдсэн, эмэгтэйчүүд нь үсээ сайхан янзалчихсан. Дараагийн Засгийн газарт сайд болох гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд