О.Баасанхүү: Энэ бичлэг хэзээ хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийснийг тогтоолгоно

Уншсан тоо: 47   Огноо: 2020/05/18 19:37

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ж.Бадамжунай нарын бичлэг олон нийтэд цацагдсан. Тодруулбал, уг бичлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү "100 мянган доллар өгчих. Тэгвэл асуудалгүй хийлээ", мөн ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг "БНСУ-ын Элчин сайдаар томилогдоогүйд бухимдаад байна. Хэрвээ томилогдсон бол мөнгө улам нэмэгдэх байлаа" зэргээр ярьсан байдаг. 

Харин Ж.Бадамжунай УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс "Яг юу юу хийж чадах вэ" гэхчлэн асуулт асуусан байдаг юм. 

Тэгвэл уг бичлэгийг шалгуулахаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү УЕПГ-т ханджээ. Тэрбээр "Сонгуулийн тухай хуулиар 2020 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр намаасаа мандатаа авсан. Нэр зарласантай зэрэгцээд сошиал орчинд Б.Хурц, Ж.Бадамжунай буюу МАНАН бүлэглэлийн зохион байгуулалттай гэх бичлэг цацагдсан. Энэ бичлэгийг мэргэжлийн хүмүүсээр үзүүлэхэд улстөрийн тусгай албадад ажилладаг этгээдүүд техник хэрэгсэл ашиглан, эвлүүлж зохион байгуулсан гэх үндэслэлтэй байна. 

Тиймээс энэ бичлэг хэзээ хаана хийгдсэн, ямар зорилгоор хэн хийсэн, үүнд хууль хүчний байгууллага орсон эсэх асуудлаар техникийн үзлэг хийх хэрэгтэй байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулдаг хэдхэн л байгууллага байгаа шүү дээ. Тусгай ажлын хэсэг гаргаж, иймэрхүү зүйлийг таслан зогсоох хэрэгтэй. Ард түмэн шударгаар сонголтоо хийх ёстой" гэв. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд