Х.Ганхуяг: Ерөнхийлөгч өө, үнэхээр таны мөнгө юм бол бид өршөөл үзүүлж болно шүү дээ!

Уншсан тоо: 199   Огноо: 2021/01/25 15:39

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Би төрийн тэргүүн Х.Баттулга Ерөнхийлөгчөөсөө асуух гэсэн юм. Та сонгуульд орохдоо оффшороос мөнгө оруулж ирнэ, илрүүлнэ, шударга бус байдалтай тэмцэнэ гэсэн. 2017 оноос хойш “Авлигатай тэмцэх газар” болон “Транспаренси интернэйшнл”-тэй хамтраад оффшорын мөнгийг оруулж ирэх тал дээр ажиллаж байна гэж мэдэгдсэн. Оны өмнө та УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарч байна. Таны нэр дээр оффшор компани байдаг, зөвхөн дүрмийн сан нь гэхэд сая долларын хэмжээний дөрвөн сантай гэсэн мэдээлэл яваад байна. Таныг 2020 оны 11-р сарын 9-нд оффшор компаниа хаасан гэсэн мэдээлэл ч мөн гарсан. Энэ таны  компани байсан уу, үгүй юу?

Хоёрдугаарт, таныг өөрийнхөө мөнгийг оруулж ирээд ард иргэддээ тараах тогтоолын төсөл санаачилсан юм уу гээд иргэд асуугаад байна. Үнэхээрийн энэ таны мөнгө юм бол бид санаачилга гаргаад өршөөл үзүүлж болно шүү дээ. Мөн Өмнөговьд нэг банк төмөр зам бариад, тэрний мөнгө нь таны оффшор руу ордог гэсэн яриа хүртэл гарсан. Тэгэхээр энэ оффшортой холбоотой асуудлаа та нэг тийш нь болгож өгмөөр байна.

Би таныг хувь хүнийхээ хувьд хүндэлдэг. Та бол Монгол Улсын төрийн тэргүүн хүн. Ард түмэн үүнийг үнэн эсэхийг гайхаж байна. Та энэ гарсан нийтлэлд нь ямар нэгэн хариу барихгүй байгаад байх юм? Хэрэв оффшор байхгүй бол түүнийгээ илэрхийлмээр байна.  Мөн хэзээ оффшороос мөнгөө оруулж ирэх вэ, ард иргэддээ хэрхэн яаж өгөх гэж байгаа юм? Биднээс тусламж гуйх гэж байгаа бол өршөөлөө гаргуулаад явмаар байна. Та ямар нэгэн хариу хэлэхгүй байгаа. Би аргаа бараад л өнөөдөр танаас асууя гэж бодсон юм.” хэмээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд