УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ЭЗБХ-ны хуралдаанаар өргөн мэдүүлсэн хууль санаачлагчийн илтгэлийг танилцууллаа

Уншсан тоо: 49   Огноо: 2020/04/29 12:57

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Дэхийн 213 оронд тархаж, Монгол улсад нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавирусийн цар тахлын үед санхүү эдийн засгийн тогтвортой байдлыг хангах цахим шилжилт хийх зорилгоо баримтлах, төрийн бодлогын чиглэл хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын үндсэн хуулийн 25-р зүйлд заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэ тогтоолын төслийг боловсруулсан. Тогтоолын төсөл Монгол Улсын урт хугацааны тогтвортой өсөлтөд дэмжлэг үзүүлж, үүсэх эрсдэлээс хамгаалж санхүүгийн чадвартай байх эрүүл тогтвортой, зохистой засаглал бүхий банкны салбарыг бий болгох, шинэчлэлийн хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх, зээл, санхүүлуийлтын хүү болон эх үүсвэрийн зардлыг бууруулах цар тахлын үед төрөөс нийгмийн шаардлагатай хэсэгт хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх, хүн амын эрүүл мэнд улсын аюулгүй байдлын төлөө эрсдэл гарган тасралтгүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан төрийн зарим тусгай алба хаагч, ипотекийн зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах, жижиг дунд үйлдвэрийн зээлд төрөөс батлан даалт гаргах болон улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хараат бус санхүүгийн салбарыг зохицуулах зэрэг арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ хүрээнд засгийн газар, монгол банк, санхүүгийн зохицуулах хороо, төрийн бус байгууллагаас дээрх арга хэмжээг хэрэгжүүлснээр зогсонги байдалд орсон эдийн засгийг дэмжиж банк, санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдан улмаар санхүүгийн тогтворгүй байдал үүсэх, үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ач холбогдолтой бөгөөд төрөөс коронавируст халдвар, цар тахлын эсрэг авч байгаа цогц арга хэмжээнд дэмжлэг болж харилцан уялдааг хангах юм. Тогтоолын төслийг боловсруулахтай холбогдуулан засгийн газар, монгол банк санхүүгийн зохицуулах хорооны хуулиар тогтоосон зорилт бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх араг хэмжээний цар хүрээг тодорхойлж холбогдох санхүү эдийн засаг хууль зүйн тооцоо, судалгаанд үндэслэсэн бөгөөд тогтоолын хэрэгжилт хангах, банкнуудын зээлдэгчийн тоо, төрөөс гарах зардал зэргийг урьдчилан тооцсон болно. Тогтоолын төсөлд тусгасан эрүүл найдвартай, ил тод, олон нийтийн хяналттай, харилцагчдад хүртээмжтэй цахимжсан банкны тогтолцоог бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшил төвлөрлийг бууруулах, банкыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх, банкны хяналт шалгалт бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох түүнд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг болон бусад хэлцлээр гадаад, дотоод зах зээлээс бүрдүүлэх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах, хэлцэл хийх, шийдэл гаргах эрх бүхий хэрэгжүүлэх байгууллагуудад олгох, хууль эрх зүйн зохицуулалтыг олгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулах, УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэсэн.

Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахалтай тэмцэх эдийн засгийг дэмжихтэй холбогдуулсан АНУ-ын холбооны нөөцөөс 2.3 их наяд ам долларыг эдийн засагт нийлүүлэх, Европын төв банкнаас 750 тэрбум еврог зөвшөөрөгдсөн хөрөнгийг худалдан авахаар гаргасан. Мөн Их британи болон Умар Ирландын нэгдсэн вант улс коронавирустай тэмцэх зорилготой нэг удаагийн шинжтэй эрх бүхий байгууллагад олгосон хуулийг баталсан. Олон улсын эдгээр туршлагыг харгалзан халдварт цар тахлын улмаас Монгол Улсын санхүү эдийн засгийн тогтвортой байдал алдагдахаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах эдийн засгийг дэмжих агуулгыг энэ тогтоолын төслөөр тодорхойлсон. Уг тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжиж өгөхийг хүсье.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд