Ж.Сүхбаатар: Бид хяналттай орчинд халдвар алдчихаад байна

Уншсан тоо: 44   Огноо: 2020/11/19 15:48

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Бидний хувьд одоо хийж байгаа ажил гурван чиглэлээр явж байна. Нэгдүгээрт, хамгаалалт, хязгаарлалт, хоёрдугаарт, эмчилгээ, гуравдугаарт, тусламж гэсэн ийм гурван чиглэлээр явж байгаа. Аж ахуй эрхлэгчид, иргэд ЗГ-аас бидэнд өгөх тусламж, дэмжлэг юу билээ гэж харж байгаа. Энэ асуудлыг ярихаас өмнө эхлээд төмөр зам дагасан халдварыг ярих ёстой. Манай улсын гол экспорт, импорт төмөр замаар орж ирж байгаа. Энэ онцгой объектоос халдвар тархаж буй байдал үндсэндээ зургаан газар голомтлон үүсээд байна шүү дээ. Улаанбаатар, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ гээд явчихаж. Тэгэхээр одоо үүн дээр яах вэ? Энэ ажилтнуудыг хамгаалах асуудлууд дээр онцгойлон анхаарч байгаа зүйл юу байна? Эндээс манай улсын хувь заяа шууд хамаарч байгаа.

Хоёрдугаарт, Өчигдөр Ерөнхий сайдын өгсөн мэдээллийг сонссон. Ер нь “хяналтгүй алдвал...” гэж хэлж байна. Одоогоор бид хяналттай орчинд алдчихаад байна аа. Тэгэхээр цаашдаа бид нарын арга тактик ярих яах вэ? Шинж тэмдэггүй хүмүүс байгаа нөхцөл байдал үүсч байна шүү дээ. Энэ тохиолдолд хувь хүний үүрэг хариуцлагыг сануулах ёстой. Сүүлийн 2-3 хоногт тээврийн хөдөлгөөнтэй холбоотой асуудал л ярьлаа. Хүн бүрт таалагдах зохицуулалт хийж чадахгүй.  Тээврийн хөдөлгөөнд хатуу дэглэмээ тогтоогоод явах тал дээр нь тайлбараа зөв хийж чадахгүй байна. Автобусаар зорчуулж байгаа шалтгаан нь бусад тээврийн хэрэгслийг бодвол ариутгахад хялбар. Дээр нь автобусанд тодорхой тоотой хүнийг зорчуулах гэх мэт асуудлууд байна.  Бас нэг асуудал нь тусламжийн асуудал. Нийслэлийн хэмжээнд ярьвал дүүргүүд дээр нийт хичнээн хүн тусламж авах шаардлагата гэсэн тооцоо байна вэ? Чингэлтэй дүүрэгт жишээлбэл, тэргүүн ээлжинд 500-аад хүнд тусламж шаардлагатай гэж яригдаж байгаа.

Мөн ломбарднаас зээл авсан хүмүүсийн асуудал байна. Ломбардны асуудал ч бас хүнд байна. Үүнд ямар арга хэмжээ авах вэ? Энэ хүмүүст ямар бодитой дэмжлэгүүдийг үзүүлэх вн?

Нэг сайшаалтай зүйл нь нэгдсэн чуулган дээр хэлсэн зээлийн хүүг царцаах тухай асуудал. Зээлийн хүүг ТЭГЛЭНЭ гэдэг бол сайхан сонсогдох ч одоогийн энэ хэцүү үед бол царцаагаад, дараа нь эдийн засгаа дэмжих боломжтой. 

Шадар сайд Я.Содбаатар: МУ-д COVID-19 хоёр газар голомтлон гарсан.  Нэг нь Улаанбаатар хотод жолооч Д-ээс холбогдолтойгоор гарсан. Энэ голомтын ойрын болон дам хавьтлын бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах ажил үндсэндээ дууссан. Ойрын хавьтлуудыг давтан шинжилгээ, PCR шинжилгээнд хамруулсан. Хоёр,  гурав дахь давтан шинжилгээгээр илэрсэн тохиолдлууд байна.  Одоогоор энэ голомтыг хяналтандаа авсан гэж ойлгож байна. Сэлэнгэ аймгийн буюу төмөр зам дагасан голомтоос гаралтай халдварууд нэлээд өргөн тархсан байна. Үүнийг хумьж авах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч байна. Халтар сайдаар ахлуулсан Зам тээвэр хөгжлийн яам УБТЗ-ын нөхцөл байдалтай уялдуулан шуурхай бүлэг гарган тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Эрсдэлтэй арга хэмжээнд оролцсон, халдвар авсан хүмүүстэй ойрын хавдалд орсон 955 хүний нэр ус бүгд гарсан. Өчигдөр шөнөдөө багтаж 945 хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс шинээр илэрсэн 35 тохиолдууд нэмэгдэж байгаа юм. 

СЗХ-ны дарга Д. Баярсайхан:  Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ буюу ломбард одоогоор, ямар нэгэн байдлаар санхүүгийн зохицуулах хорооны шууд хяналт, зохицуулалтад байдаггүй. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл бүхий ийм үйлчилгээ хорооноос авдаггүй ээ. Бидэнд байгаа мэдээллээр тухайн дүүргийн юм уу, орон нутгийн захиргаанд хүсэлт гарган гэрээ байгуулаад дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээсээ сертификат маягаар зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнд камержуулалт, цагдаагийн тодорхойлолт, татварын тодорхойлолт зэрэг бичиг баримт бүрдүүлж өгдөг юм байна лээ. Ломбардтай холбоотой ямар нэгэн гомдол, санал гарах юм бол цагдаа, шүүхийн журмаар л хэлэлцүүлдэг. Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр бол мөнгөн зээллэгийн тухай хуулийн төсөл гарчихсан, холбогдох газруудаас санал аваад явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг хууль эрх зүйн зохицуулалттай болгоё гэсэн саналтай байгаа юм байна лээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд