"Өвчнийг дотроо алдаагүй байгаа нөхцөлийг хадгалж үлдэхэд энэ хууль том үүрэг гүйцэтгэнэ"

Уншсан тоо: 152   Огноо: 2020/04/20 14:02

МАН-ын бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцсэн байна.

1.УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудал ярилцаж, шийдэлд хүрсэн

2. Коронавирусийн чиглэлээр бие даасан, тусгайлсан хуулийн төслийн талаар

3. Цаг үеийн асуудал / ноос ноолуур, хаврын тариалалт/

Коронавирусийн чиглэлээр бие даасан, тусгайлсан хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцууллаа. Тэрээр "Коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх, сэргийлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байна. ДЭМБ-аас дэлхий нийтээр цар тахал дууссаныг зарласан өдрийн 00.00 цагт нэг удаагийн хуулийн төслийг хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусна.

Цар тахалтай тэмцэх өнгөрсөн хугацааны туршлагыг нэгтгэн дүгнээд шинээр эрх зүйн орчин, дэглэм үүснэ гэж үзсэн. Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд иргэдийн эрхэд хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах зохион байгуулалтын асуудлыг засгийн газар онцгой журмаар бие даан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан. Гол зорилго засгийн газарт санхүүгийн болоод зохион байгуулалтын онцгой эрх олгогдоно. Нөгөө талаар холбогдох яам, албан тушаалтнуудын хүлээх үүрэг, хариуцлага тодорхой болж байгаа. МУ-д орон нутгийн сонгуулийн хууль, улс төрийн үйл явц өрнөнө. Төрийн тусгай чиг үүрэг бүхий гал голомтод тэмцэж байгаа тангараг өргөсөн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг онцгой анхаарна. Тэдэнд зориулсан санхүүгийн төсөл орсон байгаа. Ингэснээр сонгуулиа тайван явуулах, ялангуяа өвчнийг дотроо алдаагүй байгаа нөхцөлийг хадгалж үлдэхэд "Коронавирус, халдвартай тэмцэх хууль" том үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

Цар тахалтай холбоотойгоор төрийн болон бусад байгууллагууд, АНН-дэд эрх, үүргийг тодорхой зааж өгч байгаа. Иргэдийн эрх, үүргийг ч заасан. Мөн хуулийн төсөлд хариуцлагын асуудлыг чангатгана. Санаатайгаар халдвар тараах, оргон зугтах, шаардлагыг зөрчих, хүнийг арьс өнгө, халдвар авснаар ялгаварлан гадуурхах нөхцөл үүсэхгүй байх зохицуулалтыг тусгасан" гэлээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд