МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны сонгуульд нэр дэвших эрхгүй боллоо

Уншсан тоо: 181   Огноо: 2020/05/08 09:00

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны тавдугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Хуралдаанаас тухайлбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно”

32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа.

Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхээ дахин хасуулж байна. Учир нь тэрбээр авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад 2013 онд суллагдсан юм.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд