Дараах хоёр цэгт түгжрэл ихээр үүсээд байна

Уншсан тоо: 164   Огноо: 2020/05/10 15:31

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын зорчих хэсгийг тавдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 11-ны 06.00 цагийн хооронд түр хааж, дулааны шугам угсралтын ажил хийж байгаа билээ. Улмаар зам хаасантай холбоотойгоор замын ачаалал ихэсчээ.

Тодруулбал, Тээврийн цагдаагийн албанаас /ТЦА/ мэдээлж буйгаар  12 цагийн байдлаар  Энхтайваны ѳргѳн чѳлѳѳ буюу тѳв зам баруун дөрвөн  замаас баруун тийш 21-р хорооллын уулзвар хүртэл машин  үргэлжилсэн нѳхцѳл байдалтай байна. Мѳн Ѳнѳрийн гудамж буюу  нэгдүгээр  хорооллын арын зам зүүнээс баруун тийш ачаалал ихтэй хѳдѳлгѳѳн үргэлжилж байна. Иймд хѳдѳлгѳѳнд оролцогч жолоочид бусад замыг сонгон хѳдѳлгѳѳндѳѳ  оролцохыг ТЦА-аас анхааруулж байна. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд