О.Батханд: Ерөнхийлөгч жагсаал зохион байгуулсан асуудалтай хамааралгүй

Уншсан тоо: 49   Огноо: 2021/01/22 15:34

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.  

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд: “Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга намайг өрөөндөө дуудаж уулзлаа. Нийслэлд нэгдүгээр сарын 20-ны өдөр тайван жагсаал болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан хүний тоонд О.Батханд миний нэр орсон байна. Ямар баримтад үндэслэн Монгол Улсын иргэнийг аливаа хэрэгт холбоотой болохыг тогтоодог вэ? Би ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа.

 Ардчилсан Монгол Улсын иргэн ямар учраас ямар асуудалд холбогдсон гэдгээ асуух эрхтэй гэж бодож байна. Миний хувьд 2012 оноос хойш АН-ын гишүүний үзэл баримтлалдаа хэвээр байгаа. Ялсан болон ялагдсан талд очиж үзээгүй. Энэ үеэс хойш би АН-ын олон лидерүүдийн уналт босолтыг нүдээрээ харж байсан.

 Жагсаал цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл маш ихээр гарч байна. Ц.Туваан, Ө.Шижир, О.Батханд гээд олон хүний нэр явж байна. Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар хүний нэр хүндэд халдсан худал мэдээлэл тараах нь өөрөө гэмт хэрэг. Тухайн өдөр “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг Сүхбаатарын талбайд ирэхэд шударга Монгол хүн байна гэж харснаас биш би түүнтэй холбогдоогүй.

Мөн “ХҮН” намын дарга Ц.Доржханд, Л.Гүндалай, Э.Одбаяр нарыг лайв хийж байхыг харсан. Энэ бол бүх намын төлөөллүүд тухайн өдөр лайв хийж байжээ. Ч.Ганжавхланг би эх оронч Монгол залуу гэж боддог. Тэрбээр жагсаалыг Ерөнхийлөгч зохион байгуулаагүй ард түмэн зохион байгуулсан. Тиймээс оролцсон гэдгээ бичсэн байна. Энэ жагсаал бол ард түмний чин сэтгэлийн дуудлага байсан.

 Ерөнхийлөгч болон ЕТГ жагсаал зохион байгуулсан асуудалтай ямар ч хамаагүй. Иргэн хүний хувьд би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн амнаас худал үг, ёс зүйгүй, баримгүй үг гарахгүй гэдэгт би болон ард түмэн итгэж байгаа.

 Тиймээс Ерөнхийлөгчийн өчигдөр УИХ-ын чуулган дээр хэлсэн С.Батболдтой холбоотой мэдээлэл баримтаар гарна гэж бодож байна” гэв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд