МАН-ын Удирдах зөвлөл: Дараагийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ

Уншсан тоо: 124   Огноо: 2021/01/22 13:04

Өчигдөр Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх өөрийн хүсэлтээр огцрох саналаа УИХ-д гаргаж, парламент тогтоол гарган баталснаар өнөө маргаашийн дотор гүйцэтгэх засаглалын дараагийн тэргүүнийг сонгохоор болсон билээ. Тэгвэл Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөлийн хурал болж, Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг 100 хувийн саналаар дэмжжээ.

Ерөнхий сайдад Л.Оюун-Эрдэнэтэй өрсөлдөх нэр дэвшигч байгаагүй бөгөөд У.Хүрэлсүхийн Засгийн газрын бодлогыг хэвээр нь үргэлжлүүлэх учир Удирдах зөвлөлийн гишүүд түүнд итгэл үзүүлсэн байна.

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлыг МАН-ын Бага хурлаар хэлэлцэж, шийдвэрээ гаргаж, асуудлыг УИХ-д өргөн мэдүүлснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд томилогдоно. Үндсэн хуульд заасны дагуу шинэ Ерөнхий сайд танхимаа өөрөө байгуулна.

Засгийн газрын гишүүд ажлаа хүлээн аваад дөнгөж зургаан сар болж байгаа бөгөөд одоогийн бүрэлдэхүүнд бага өөрчлөлт оруулна гэсэн мэдээлэл байна.

Өнөөдөр 11 цагаас цахимаар эхэлсэн МАН-ын Бага хурлаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж тогтоол гаргасан байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ яг одоо МАН-ын Бага хурал дээр баримтлах бодлого, үйл ажиллагааны чиглэл, зарчмаа танилцуулж байгаа аж.

Нийгэм дэх шударга ёсны засаглалыг бий болгох тэмцлийг үргэлжлүүлэх,  тэгш бус байдлыг багасгах, дундаж давхаргыг дэмжих, цар тахлын дараах улс орны эдийн засаг, нийгмийн бодлогыг Алсын хараа 2050 хөгжлийн бодлого, үндэсний нэгдмэл байдал, үнэт зүйл дээр тулгуурлан явуулна гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд