С.Чинзориг: Нийгмийн даатгалын хөнгөлөлтийг 2020 оны 1- улиралд төлсөн НДШ-ээс ихгүйгээр чөлөөлнө

Уншсан тоо: 148   Огноо: 2020/04/17 15:52

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 


ХНХ-ын сайд С.Чинзориг: Нийгмийн даатгалын шимтгэлийг 4-р сарын 1-нээс 10-р сарын нэгэн хүртэл чөлөөлөх, 4-р сарын 1-нээс 7-р сарын нэгэн хүртэл орлого нь буурсан хувийн хэвшлийн ААН-үүдийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Борлуулалтын орлого нь буурсан боловч ажлын байраа хадгалж үлдсэн ААН, байгууллагыг НДШ-ээс чөлөөлөх тухай хууль УИХ-аар батлагдсан. Үүнд ТББ-ууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, өмчийн хэлбэр харгалзахгүй их, дээд сургуулиуд энэ хөнгөлөлтөд хамаарна. Ингэхдээ 2020 оны 1- улирал буюу нэг, хоёр, гуравдугаар сард төлсөн НДШ-ээс ихгүйгээр чөлөөлнө. Харин төрийн болон орон нутгийн өмчит, төрийн оролцоотой ААН-үүд хамаарахгүй.

Ажилтан болон ажил олгогчийн НДШ-ийг зургаан сарын хугацаанд төлснөөр тооцож, бичилт хийнэ. УОК, Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон, орлого 50 хувиар буурсан ААН-ийн ажилтнуудад 200 мянган төгрөг 3 сарын хугацаанд олгохоор боллоо.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийн хөнгөлөлт чөлөөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөгөөр тооцож, 6 сараар хариуцан төлнө. Үүнээс дээш төлөх бол иргэн өөрөө хариуцаж, зөрүүг төлнө. Журам батлагдсан тул Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн хөнгөлөлт чөлөөлөлтийг дөрөвдүгээр сардаа багтаан хэрэгжүүлж эхэлнэ гэлээ. НДШ-ийн өртэй ч хуулийн заалтыг хангаж байгаа ААН-үүд зургаан сарын энэ хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдана. Өртэй бол хүү, алданги тооцохгүй. Улсын хэмжээнд 1.1 сая албан хаагчид байгаагийн 70 орчим хувь нь энэ хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдана.

Харин хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан өрхийн хүүхдэд хүсэлт гаргасан сараас нь эхлэн олгоно. 3-р сард хүсэлт гаргаад мөнгөө авч чадаагүй бол 3-р сард 20 мянган төгрөг олгоно. 4-р сараас 30 мянган төгрөг олгох юм. Хүүхдийн мөнгийг сар бүрийн 20-нд олгодог. Хэрэв таны хүүхдийн мөнгө хадагламжийн дансанд ордог бол өмнөх гэрээгээр 20 мянган төгрөг нь хадгаламжид нь орж, 10 мянган төгрөг нь тухайн хүүхдийн нэртэй дансанд орно.

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд