Сөүлийн баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Уншсан тоо: 167   Огноо: 2020/05/10 14:56

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дүүргийн гурван цэнгээний газраар үйлчлүүлсэн 29 настай залуугаас халдварын шинж тэмдэг илэрсэн юм. Өчигдрийн байдлаар энэ дүүргийн таван шөнийн клубээр үйлчлүүлсэн нийт 7,000 гаруй хүнийг мөрдөж, хавьтлын хүрээг нь тогтоосон тухай Өмнөд Солонгосын албаныхан мэдээлжээ.

Сөүл хотын захирагч Пак Вон Сун өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр “Зарим хүний хариуцлагагүй байдлаас болж асар их хүчин чармайлт гарган халдварыг хяналтандаа аваад байсан халдвар дахин голомтлон тархах аюултай боллоо. Одоогоор шөнийн клубүүдээр үйлчлүүлсэн хүмүүсээс нийт 40 орчим халдварын тохиолдол бүртгэгдсэн” хэмээн мэдэгдсэн байна.

Ийнхүү халдвар тархсантай холбогдуулан Сөүл хотын бүх баар, цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр өчигдөр гаргажээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд