З.Энхболд: Манай доторх хулгайчууд намаа ялагдуулсан

Уншсан тоо: 351   Огноо: 2020/04/13 12:03

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд "Улаан бал" нэвтрүүлэгт оролцохдоо өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам юунаас болж ялагдсан тухайгаа дахин нэг тайлбарлажээ.

Тэрээр "Манай доторх хулгайчууд намаа ялагдуулсан. Хамгийн энгийн жишээ, мажоритар сонгуулийн тогтолцоо жаахан илүү нь бүгдийг авдаг. Хэдийгээр нийт ард түмний саналын 33 хувийг Ардчилсан нам авсан боловч 76-гаас 9 суудалтай үлдсэн. Уг нь бид 25 суудалтай байх байлаа. Гэтэл естэй.

Энэ бол сонгуулийн хуулийн онцлог. Дэлхий даяар ийм сонгууль болдог. Мажоритар системийн гажиг байхгүй юу, авсан санал нь бүтэн тооцогдоггүй. Сонгуулиас нэг өдрийн өмнө Эрдэнэтийн 49 хувийг Ч.Сайханбилэг Худалдаа хөгжлийн банктай хуйвалдаад өгчихлөө. Ч.Сайханбилэгийг зарлахаас өмнө АН, МАН хоёр тэнцүү явсан. Ердөө бид нэг хувийн саналаар доошоо орчихож байгаа юм.

76 тойрог дээр нэг хувиар доошоо орлоо, 76:0 болж болно шүү дээ. Яагаад гэвэл Монголын ганц саалийн үнээ Эрдэнэтийг АН хулгай хийсэн гэдэг мессежийг сонгуулиас нэг өдрийн өмнө МАН орон даяар явууллаа. Хулгай хийгээгүй гэж хэлэлтэй биш. Яагаад гэвэл Ч.Сайханбилэг 49 хувийг худалдаж авах Оросын талын албан ёсны саналд “Үгүй” гэж хариулсан байна. Бурууг нь Ардчилсан нам хүлээнэ шүү дээ. Тэр үеийн АН-ын дарга З.Энхболдыг мэдээгүй байхад 49 хувийг нь зарчихжээ.

Үндсэндээ зарчихсан. Яагаад гэвэл тэр чинь манайд ирэх ёстой 49 байхгүй юу. Одоо 49 юун дээр унаж байна вэ гэхээр УИХ-аар хэлэлцүүлээгүй учраас хүчингүй болно. Болчихсон ч байх. Яагаад УИХ-аар ордог гэхээр Монгол Улс, ЗХУ-ын хооронд 1973 онд байгуулсан хэлэлцээр, хоёр улсын хоорондох гэрээг цуцлах, сунгах, өөрчлөлт оруулахыг хоёр улсын парламент мэдэж байгаа. Гүйцэтгэх засаглал биш. Парламентын мэддэг юмыг Ч.Сайханбилэг өмнүүр нь ороод Тавантолгой дээр гардаг шиг зүйл давтагдсан. Өөрөө мэдэхгүй байж тэр гэрээг хүчингүй болгох эрх Ч.Сайханбилэгт байхгүй.

Тэгээд энэ 49 хувь Монгол Улсын төрд хэрэггүй, үүнийг авч болно гэдэг зөвшөөрөл өгсөндөө тухайн үеийн Засгийн газар буруутаад байгаа юм. УИХ-аар оруулж болох байсан ч сонгуулийн өмнөх улстөржилт саад болно гэж бодсон байх. УИХ авахгүй гэж хэлж болно, авна, хэд вэ, хэлэлцээрт ор гэж хэлж ч болно. Эсвэл Ч.Сайханбилэгийн хэлэлцээрийг зөвшөөрч болно. Олон сонголт байгаа байхгүй юу. Тэгж яваагүй учраас Ардчилсан нам сонгуулиар Ч.Сайханбилэгийн шуналыг төлсөн" хэмээн ярив.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд