Дайны хохирогч эмэгтэйд сөгдсөн Абэ Шинзогийн хөшөө дуулиан дагуулж байна

Уншсан тоо: 49   Огноо: 2020/07/29 12:54

Өмнөд Солонгост дэлхийн хоёрдугаар дайны үеийн сэкс боолын хөшөөг шинээр босгонсон юм. Хөшөө нь хоёр хэсгээс бүрдэх ба нэг нь боолчлогдож байсан залуу эмэгтэйн дүртэй бол нөгөө нь түүний өмнө сөгдөж буй эрэгтэйн дүртэй ажээ.

 

Сөгдөж буй эрэгтэй нь Японы ерөнхий сайд Абэ Шинзотой тун адилхан байгаа нь шуугиан дэгдээгээд байна. Өчигдөр буюу Мягмар гарагт Япон улсын засгийн газрын нарийн бичгийн дарга Ёшихиде Суга "Хэрвээ солонгосчууд үнэхээр ерөнхий сайдыг нь дүрсэлсэн бол олон улсын дүрэм журмыг зөрчсөн “уучилшгүй” хэрэг болно" гэж хатуу анхааруулжээ.

Тэрбээр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Япон-Солонгосын харилцаанд ноцтой нөлөө үзүүлэх болно” гэсэн байна.

“Мөнхийн өр төлөөс” гэсэн нэр бүхий уг хөшөөг Өмнөд Солонгосын зүүн хойд Пёнчан хотын нэг цэцэрлэгт хүрээлэнд босгожээ. Дайны үеэр солонгос охид бүсгүйчүүдийг Японы эзэн хааны армийн цэргүүдийн хэрэгцээнд ашигладаг байсан, өнөөдөр амьд үлдсэн хохирогчдод Токиогийн засгийн газрын зүгээс хангалттай нөхөн олговор төлөөгүй гэсэн асуудал хоёр орны харилцааны эмзэг сэдэв юм.

Япон улс уг асуудлыг 2015 оны гэрээгээр нэг мөр шийдэгдсэн гэж үздэг. Тухайн үед ерөнхий сайд Абэ Шинзо солонгосын ард иргэдээс уучлал гуйж, хохирогсдод нөхөн төлбөр олгохоор Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын Хэтэй тохиролцож байжээ.

Гэвч өнөөдрийн ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өмнөх ерөнхийлөгчийн Япон улстай байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Хөшөөг босгосон хувийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэн уг бүтээлд ямар нэг улс төрийн агуулга байхгүй, Абэ Шинзог дүрслээгүй гэж мэдэгджээ.

Судалгааны тоо баримтад өгүүлснээр өнөөдөр Өмнөд Солонгост дайны үеийн сэкс боол асан 200,000 орчим эмэгтэй амьдардаг байна. 

Тэдгээрээс цөөхөн нь ил гарч, өөрт тохиолдсон эмгэнэлт түүхээ нийтэд дэлгэж байжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд