Хонконгийн цагдаа нар жагсагчдыг цагдан хорьжээ

Уншсан тоо: 97   Огноо: 2020/05/12 21:12

Ням гарагт Хонконгийн жагсагчид томоохон худалдааны төвүүдэд Засгийн газрын эсрэг хэд хэдэн жагсаал зохион байгуулахаар завджээ. Энэ тухай South China Morning Post мэдээлэв.

Сонинд өгүүлснээр арга хэмжээнд олон зуун хүн, ихэнхдээ залуучууд оролцсон байна. Тэд ардчилсан уриа лоозон хашгирч, эсэргүүцлийн хөдөлгөөний дуунаас дуулсан боловч жагсаал бүхэлдээ тайван байдалд өрнөж байв. Гэхдээ Хонконгийн цагдаа нар жагсагчдыг цар тахлын үед олон нийтийн зай барих дэглэмийг зөрчсөн гэх үндэслэлээр албадан тараажээ. Засаг захиргааны онцгой бүсэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс 8-аас дээш хүн нэг дор цуглахыг хориглоод байгаа юм. Цагдаа нар тэмцэгчдийн эсрэг халуун чинжүү цацаж хэд хэдэн хүнийг цагдан хорьсон мэдээтэй байна.

Хонконгт тархвар судлалын байдал сайжрах тусам эсэргүүцлийн хөдөлгөөн эрчимжиж байна. Сүүлийн гурван долоо хоногт шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд эрх баригчид хязгаарлалтаа бууруулах шат дараатай арга хэмжээг авч байгаа юм. 

2019 оны зургаадугаар сард эх газрын Хятадтай ялтан солилцох хуулийн төслийг хэлэлцэх эхэлснээр Хонконод олон сар үргэлжилсэн эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж байв. Цагдаа нар хотыг хамарсан үймээний үеэр 7.6 мянган жагсагчийг баривчлан саатуулжээ. 11-р сарын дунд үеэс эхлэн хот хэвийн байдалдаа эргэн орж, тэр үеэс хойш тайван байгаа юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд