С.Бямбацогт: УИХ-ыг тараая ч гэх шиг, засаглалын хямрал бий боллоо ч гэх шиг

Уншсан тоо: 355   Огноо: 2021/01/22 10:24

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Ерөнхий сайд маань өөрийнхөө саналаар огцоръё, 200 мянган төрийн албан хаагчийн өмнөөс хариуцлагаа хүлээе гээд үгээ хэлж, саналаа Их хурлаар хэлэлцүүлж байна. Ерөнхий сайд огцорсноор гадаад гараад зугтчих гэж байгаа юм шиг, төрийн ажилд оролцохгүй юм шиг л яриад байх юм. Сая хэлсэнчлэн шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлнэ ээ. Ард түмэнд өгсөн амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллана. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагууддаа гишүүнийхээ ажлыг нэр төртэй хийгээд ажиллана гэдгээ тодорхой хэлээд байна л даа. Энийг бас та бүхэн зөвөөр ойлгооч ээ. Зугтчих гээд байгаа юм шиг байдлаар битгий мушгин гуйвуулаач.

МАН 2020 оны сонгуулиар 62 суудал авсан. Ард түмний өмнө амласан амлалтаа биелүүлнэ ээ. Бид засаглалын эрх мэдлийг оновчтой болгох, хяналт тэнцэл, хариуцлагыг төрд бий болгох, нийгэмд шударга ёсыг тогтоох томоохон амлалт өгч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гүйцэтгэх засаглал маань эрх мэдэлтэй болсон, хууль тогтоох байгууллага нь хууль тогтоох болсон. 20 жил ярьсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Урьд нь өөр үеийн засгийн газар огцордог л байсан. Өнөөдөр засаг огцорч засаглалын хямрал болох гээд байна гэж яриад байх шиг байгаа юм. Үгүй ээ, төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох дээд байгуулага ажлаа хийдгээрээ хийгээд явна. МАН-аас дахиад ЗГ байгуулагдаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд дахиж хийх ёстой ажлууд байна, байсан. Энэ бол төрийг тогтворгүй байдал, засаглалын хямрал бий болгодог зүйл. Үүнээсээ болж эдийн засаг, ард иргэд нь хохирдог нөгөө "чоно борооноор" гэж ярьдагтай адилхан. 

Зориуд ийм зохион байгуулалттай, үймээн самуун үүсгэж, долдугаар сарын 1-ний байдал руу яах гэж турхирах гээд байгаа юм бэ. Хийх ажлаа хийгээд, ард түмний өмнө өгсөн амлалтаа биелүүлээд явцгаая л даа. Үүний төлөө одоо бүгдээрээ хамтарч ажилламаар байна. УИХ-ыг тараая ч гэх шиг, засаглалын хямрал бий боллоо ч гэх шиг. Ийм байдлаар ард иргэдийг уриалж дуудахаа больё оо. Энэ төр хийдэг ажлаа хийгээд, ЗГ шинээр байгуулагдаад явна. Цар тахал, эдийн засгийн хямралтай нөхцөл байдлын үед яаж Монгол улс маань хөгжих вэ, яавал ард түмэн тайван амгалан байх вэ гэдгийг бодож ажиллацгаамаар байна. Бид хэлж байгаа үг, үйлдэлээ хариуцлагатай баймаар байна шүү" хэмээжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд