Н.Алтанхуяг: Их өөр шалтаг шалтгаанууд байна, юу болсноо ярь Хүрэлсүх ээ!

Уншсан тоо: 1,128   Огноо: 2021/01/22 10:06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр гишүүдийн хэлсэн үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Их сонин юм болж байна. Одоо ярьж байгаа асуудал бол мөсөн уулын орой. Би бас Ерөнхий сайд байсан хүн. Хэцүү л дээ. Энэ хүн хэцүү юманд орчихож. Би нэг зүйлд жаахан харамсалтай байна. Яагаад бууж өгч байгаа юм бэ, Хүрэлсүх ээ. Би өөрийг чинь хоёр зүйл дээр дэмждэг.

"Хонгил"-оор орж үзээд, Монголд нээрээ болохоо байсан юм байна гээд шударга ёсны төлөө тэмцэж яваагийн хувьд хийж байгаа ажлыг чинь бол бид дэмждэг. Хоёр дахь нь газрын баялгийг хэдхэн хүн авч баяжиж, таргалаад Монголд нь багтааж ядаад гадагшаа гаргаад оффшордоод явчихсаны эсрэг хийсэн тэмцлийг би дэмждэг. Цаашдаа ч дэмжинэ. Тэгэхдээ бууж өгч байна шүү дээ, энэ хүн. Өнөөдөр та нар юун тэр нялх биетэй хүн, юун жагсаал цуглаан?

Дахиад нэг зүйлд харамсаж байна. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүн гэнэтхэн ийм байдалд ордог нь Монголын тусгаар тогтнолд маш их аюултай. Оюутолгой, Эрдэнэт, оффшорын их мөнгө л байгаа байх аа даа, Хүрэлсүх Ерөнхий сайд аа.

Ер нь бас нэг анхаармаар юм байна. Монголын ард түмэн 2016 онд 65 суудал өгөөд, М.Энхболд гэдэг хүнийг улс орныг хөгжүүлэх юм байх гэж найдсан. Тэр хүн Ерөнхийлөгч рүү явна гээд тоглоомын Ерөнхий сайд тавиад, улс орноор маань тоглож дууссан. 2020 оны сонгуульд У.Хүрэлсүх гэдэг хувь хүнийх нь шударга ёс, газрын баялаг дээрэмдсэн хүмүүстэй хийсэн тэмцэл их нөлөөлсөн. Тэгээд та нар 62 суудал авсан байх. Гэтэл одоо яагаад ингээд гэнэтхэн ийм зүйл дээр буугаад өгчихөв.

Би өөрийг чинь Миеэгомбын Энхболд шиг Ерөнхийлөгч рүү явна гэж ажлаа өгч байна гэж арай бодохгүй байна. Арай ч тэгэхээргүй л хүн юм байгаа юм. Тэгэхээр их өөр шалтаг шалтгаанууд байна. Ер нь Монгол, бид нар энэ газрын баялгийн мөнгөнөөс болж л дуусч байгаа юм шүү дээ.

Би тэгээд юу гэж байна вэ гэхээр Сонголын эх орончид битгий бууж өгөөч ээ л гэж хэлэх гэж байна. Юу болсноо ярь.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд