Жорж Флойдын шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ

Уншсан тоо: 101   Огноо: 2020/06/02 11:39

Жорж Флойдын цогцост албан ёсоор задлан шинжилгээ хийсний үр дүнд тэрбээр Миннеаполист саатуулагдах үедээ механик асфикси буюу амьсгал боогдсоноос нас барсан, энэ үхэл хүчирхийллийн шинж чанартай байсан гэсэн дүгнэлт гаргажээ.

Өмнө нь Флойдын гэр бүлийнхний хүсэлтээр бие даасан шүүх шинжилгээний газраас мөн л ийм дүгнэлт гаргасан байна.

Түүнчлэн уг дүгнэлтэд Флойд нас барахаасаа өмнө хар тамхи хэрэглэдэг байсан ба зүрхний өвчтэй болсон байсан гэдгийг дурдсан байна.

Жорж Флойдыг цагдаагийнхан саатуулж, газар хэвтүүлэн гарыг нь гавласан бөгөөд нэг нь хэдэн минутын турш хүзүүн дээр нь өвдгөөрөө дарж, амьсгалж чадахгүй байна гэж хэлсэн ч үл тоон  газар хөдөлгөөнгүй хэвтүүлсний дараа нас барсан юм.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд