Сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэх татах заалтыг дэмжсэнгүй

Уншсан тоо: 80   Огноо: 2020/04/28 13:54

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2020.04.28/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар  УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцууллаа.

Тэрээр "Сонгогчдын саналаар гишүүнийг эргүүлэн татах асуудал мөнхийн тавигддаг санал. Чөлөөт мандатын хэлбэр нь парламентын гишүүн нь нийт ард түмнийг төлөөлдөг учраас парламентын бие даасан байдлыг хангах үүднээс энэ заалтыг оруулж болохгүй. Үндсэн хуульд заасан учраас сонгогчдын саналаар гишүүнийг татах заалтыг оруулж болохгүй байгаа. Би ч гэсэн болохгүй байгаа хүнийг сонгогчид нь татдаг байх саналтай байгаа ч Үндсэн хууль зөрчиж болохгүй байгаад байна" гэлээ.

Гишүүд асуулт, тодруулга авч дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат зарчмын зөрүүтэй санал гаргаж, "сонгогчдынх нь олонх дэмжсэн бол гишүүнийг эргүүлэн татах" саналыг гаргасан бөгөөд энэхүү саналаар санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд