Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй

Уншсан тоо: 105   Огноо: 2020/05/11 10:55

2020 оноос мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтөөр даатгуулсан хэлбэрээс үл хамааран жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ бүтэн авдаг болсон. Ингэснээр сайн дураар даатгуулсан эхэд олгох жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэмжээг 100 хувь болгон нэмэгдүүлсэн. Өмнө нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг түүний хөдөлмөрийн хөлсний хөлс түүнтэй адилтгах орлогоос 70 хувь тооцож байсныг 30 хувиар нэмэгдүүлсэн юм. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулагч эх багадаа 12 сар шимтгэл төлсөн, сүүлийн зургаан сар тасралтгүй төлсөн тохиолдолд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

Мөн гурван нас хүртэл хүүхдээ өөрийн биеэр асарч, бойжуулж буй ээжийн энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг таслахгүй байх зохицуулалтыг дээрх хуульд оруулсан. Ингэснээр

Тодруулбал, Сайн дураар даатгуулсан эх хүүхэд төрүүлээд гурван нас хүртэл асрах бол энэ хугацааны тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын шимтгэлийн 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас, 50 хувийг эх өөрөө төлнө. Ажил хөдөлмөр эрхэлдэг ээжүүдийн хувьд ажил олгогч хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр жил төлж байсныг гурван жил төлөхөөр болгосон. Харин ажил эрхэлдэггүй, сайн дураар даатгуулаагүй ээж хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувийг төр хариуцах бол, 50 хувийг нь тухайн эх өөрөө төлнө. Дээрх хуулийн заалтууд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд