Сovid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Уншсан тоо: 88   Огноо: 2020/04/29 16:27

Коронавируст халдвар covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хулийн төслийн талаар гишүүд саналаа хэллээ.

О.Батнасан:  Хуулийн төслийг дэмжиж байгаа. Манай улс цар тахлын үед нэлээд сайн ажиллаж байгаа. Засгийн газар тодорхой арга хэмжээнүүдийг тодорхой шат дараалалтай авч байгаа. Цаашдаа анхаарах хэдэн асуудал байна. Банк санхүүгийн салбарын шинэчлэлийн асуудлыг яаралтай хийх хэрэгтэй. Монгол банкныхан хуулиа батлуулсан. Хөрөнгө оруулалтын банкны хууль дээр гацаж байгаа.  Хөрөнгө оруулалтын банкны хуулийг батлах юм бол үйлдвэрлэгчдийг дэмждэг төрийн бодлого нэлээд явах юм. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол хадгаламж авахгүй зөвхөн зээл гаргана. Одоо ноолуурын асуудлыг ярьж байна. Ноолуур дээр яаж байна вэ гэхээр хэрвээ хөл дээрээ зогссон байсан бол 10 мянган тонн ноолуурыг зах зээлд борлуулж, худалдаад авах чинээний чадалтай болчихсон байгаа. Ер нь төр бодлогоор үйлдвэрүүдийг дэмждэггүйн гай гарч байна. Дараагийн асуудал нь алтны зах зээл дэлхий дээр өсч байгаа. Тиймээс алттай холбоотой асуудлаар ЗГ, монгол банк, салбар яам нэлээд сайн ажиллах хэрэгтэй. Мөн нэг асуудал нь нийгмийн даатгалын салбар байна. Манай нийгмийн даатгалын салбар алдангтай явдаг. 700 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байсан бол одоо нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлснөөрөө 800 орчим тэрбум болж байх шиг байна. Ер нь нийгмийн даатгал 20, 30 жил төлчихөөд тэтгэвэрт гарч чаддаггүй, нэг бол тэтгэвэрт гараад ганц хоёр жилийн дараа хорвоогийн мөнх бусыг үзүүлдэг. Энэ хүмүүсийн насаараа хөдөлмөрлөж олсон мөнгийг ар гэрт нь, үр хүүхдэд нь өвлүүлэх талаар цаашдаа зоримог шийдвэр гаргах хэрэгтэй. Цар тахлын үед эдийн засгийн макро түвшний асуудлаар шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй юм. Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг бол төрийн мөнгө биш. Хөдөлмөрлөж олсон мөнгөнийх нь дээж. Энэ салбарт анхаарах нь зүйтэй.

Б.Бат-Эрдэнэ: Энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн санал, энд суудалтай АН-ын зөвлөл, бусад хүмүүсийнхээ саналыг нэгтгэн авч чадсан уу? Ойлголтоо нэгтгэх юм бол ажил урагштай байх, үр дүн нь илүү байх нь ойлгомжтой асуудал. Энэ талаас нь нэлээд анхаарсан биз дээ. Авч хэрэгжүүлэх арга хэмжээний хамгийн гол нь хүрэх үр дүн тодорхой, хамрах хүрээ нь ойлгомжтой байвал чухал байна. Аюулт өвчний үед хамгийн түрүүнд явдаг эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг бусад байгууллагын хүмүүс рүү хандсан, энэ хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг хамгаалахтай холбоотой, нийгмийн баталгаатай холбоотой багц асуудлууд орсон байх. Дараагийнх нь эдийн засаг бизнестэй холбоотой бодлогоо зэрэгуүүлээд оруулж ирж байаа нь чухал байна. Хамгийн гол нь хамрагдах хүмүүс нь ил тод баймаар байна. Яагаад гэвэл манай парламентад хувийн хэвшлийнхэн нэлээд орж ирсэн, тэр хүмүүс ил далд хэлбэрээр хувийн аж ахуй, бизнестэйгээ холбоотой байдаг учраас иргэд дургүйлхээд байна. Бизнестэйгээ холилдсон бусад улс орны парламентад байдаггүй жишиг учраас явахгүй байгаа нь харагдаж байна.  Заавал цаад талд нь хувийн эрх ашиг байдаг учраас ил тод байх нь чухал. Нөгөө талд нь хүн амын өлсгөлөн, хоол ундтай холбоотой асуудал гарна шүү. Үүнийг анхаарсан бодлого энд багтаж байгаа юу?

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд