АН: Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой

Уншсан тоо: 77   Огноо: 2020/04/20 14:20

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Зөвлөлийн гишүүд болон намын удирдлагууд УИХ-д өргөн баригдаж буй Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн талаар санал солилцсон байна. УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс короновирус цар  тахлын үед эдийн засгийн хүндрэлийг даван туулахад онцгой анхаарч, авч хэрэгжүүлэхээр  УИХ-ын даргад өргөн барьсан таван багц 38 санал, мөн УИХ, Засгийн газарт хүргүүлсэн зургаан саналыг уг хуульд оруулах шаардлагатай гэдэгт санал нэгдэв. Мөн энэхүү өргөн баригдах хууль Үндсэн хуульд нийцсэн байх ёстой гэж зөвлөлийн гишүүд үзлээ. Тэд энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороо, чуулганаар хэлэлцэх УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нэгтгэсэн саналаа хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Шинэ мэдээллүүд